Нууцлалын Бодлого

Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал

НЭГ. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ

1.1. Бид хэрэглэгчийг сугалаанд бүртгэх болон азтантай холбогдох зорилгоор зөвхөн гар утасны дугаарыг цуглуулна.

1.2. Банкны шилжүүлгийн баримт нь зөвхөн тухайн гүйлгээг баталгаажуулах нотлох баримт болж ашиглагдана.

1.3. Хэрэглэгч хэтэвчийн үлдэгдлээ татан авах үед шаардагдах банкны дансны мэдээллийг зөвхөн гүйлгээг шилжүүлэх зорилгоор ашиглах бөгөөд аюулгүй байдлыг чандлан хадгална.

ХОЁР. МЭДЭЭЛЛИЙН АШИГЛАЛТ

2.1. Таны мэдээллийг сугалааны эрхийг тооцох, сугалааны дүүргэлтийн мэдээллийг хүргэх, азтан болсон тохиолдолд холбоо барихад ашиглана.

2.2. Хэрэглэгчийн утасны дугаарыг вэбсайт дээр нийтэд ил харуулахдаа хувь хүний нууцыг хамгаалж, дундах цифрүүдийг нууцлан (Жишээ нь: 9911****) харуулна.

2.3. "Найзаа урих" систем болон "Лояалти оноо"-ны мэдээлэл нь хэрэглэгчдийн урамшууллыг үнэн зөв тооцоолоход зориулагдсан бөгөөд бусад ямар нэгэн зорилгоор ашиглахгүй.

ГУРАВ. АЮУЛГҮЙ БАЙДАЛ

3.1. Бид хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, дамжуулахгүй.

3.2. Таны гүйлгээний баримт болон хувийн мэдээлэл манай нууцлагдсан серверт аюулгүй хадгалагдах болно.

Буцах